Wednesday 28 October 2009

Seven Sisters Cliffs



Хоёр хоног хөдөө яваад ирлээ. Асар их ядарсан их хирнээ нөгөө талаараа алжаалаа тайлаад амраад ирсэн ч юм шиг..
2 цаг гаруй давхиад л Eastbourne хэмээх далайн эргийн жижигхээн хотын дэргэдэх хадан хясаануудын( Seven Sisters Cliffs) ойролцоо ирлээ. Хүн мэдүүл ажлаар яваа ухаантай хийх ажлаа ерөнхийд нь төлөвлөчөөд Alfriston хэмээх 400 хүрэхгүй хүн амтай хөөрхөөөөөөн нам гүм тосгонд шөнийг өнгөрөөхөөр ирлээ. Тосгонд 2 паб болон нэг жижиг дэлгүүртэй манайхаар бол сумын төвөөс жижиг нэг хөөрхөн баг гэмээр.. Эрт харанхуй болдог болсныг ч хэлэх үү бидний ажил жоохон оройтож эхэлснийг хэлэх үү ёстой л ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм тосгон аж.
Эхний пабны цонхоор харлаа хүн цөөтэй бас нэг л тиймхэн, харин өөдөөс нь харсан пабны гадна 1273 оноос өнөөдрийг хүртэл нэг ч өдөр хаалгүй ажилсан гэдэг үг болон цонхоор харагдах том том моднуудыг өрдөн асах ил зуух нэг л гэртээ орж буй мэт сэтгэлд дотно санагдаад 3-уул санаа нийлэн давхиад орлоо.
Бараг бүх ширээ хүнтэй зөвхөн паб гэлтгүй нилээн сайн хоолтой болтой, соёлтой дэгжин хувцасласан тосгоны иргэд оройн хоолоо зооглон суух бөгөөд галын ойролцоо том ширээ хүнгүй харагдсан нь бид 3-т ноогдож буй болтой. Хажуугийн ширээнд харваас Америк жуулчид болтой хос 2 хооллож суух бөгөөд ярианых нь өнгөөр миний бодол зөв байжээ гэдэг нь удахгүй нотлогдлоо..
Алекс хэлж мэдэхгүй тэнэг хоол захиалж харин Мартин бид хоёр идэхэд амар гэж амталсан тахиа ногооны хачиртай захиаллаа.. Хоолны таваглалт тансаг ч хоол харин санаж байсантай ижил сайхан амттай байсангүй.
Хоолоо идчээд юм уухаар өндөрлөн зассан харваас хэдэн зуун жил болсон модон текний ард очиход "Хэрвээ та гадаадын иргэн бол нутгынхаа мөнгийг манай хананд байршуулахаа мартав!" шууд над руу хандаад хэлчихсэн юм шиг...Пабны хананд улс бүрийн цаасан болон зоосон мөнгө ханайтал харагдах агаад нүд гүйлгэн нилээн удаан харахдаа Монгол мөнгөн дэвсгэрт олж харсангүй. Ммммм юу билээ лав надад цаасан мөнгө байхгүй гэдгийг дотроо бодмогцоо хэдэн жилийн өмнө хэн нэгний бэлэглэсэн шар 1 төгрөг хэмээх зоосон мөнгө түрийвчэнд явдгаа санаж уух зүйлээ авсны дараа зөөгч охинд энэ мөнгийг ханандаа хадаарай би анхны Монгол хүн болтой гээд эргэлээ. Байгалийн сайхан болон цэвэр агаарт цохиулсан 3-н анд нэг нэг борх шар айргаас уутал унтах хүсэл улам ихэсч золтой л ширээгээ налчихсангүй. Нэг нэгэн рүүгээ харж дараагийн захиалгаа хийх үү гэхэд хэн ч тийм бодолгүй байгаа нь маш сонин байлаа.. Дор хаяж 3 борх гэдэг 2 анд минь гялс явж унтах уу гэдэг саналыг тавьснаар үүрээр 4 цагт босох ажилтайгаа санан буудлын зүг жолоо заллаа.. Харин түрийвчинд минь хэдэн жил надтай хамт байсан шар нэг төгрөг маань төрийн сүлд нь далий наагдчихсан БАЯРТАЙ хэмээн надаас нэгмөсөн хагацаж буй нь гунигтай ч юм шиг харамласандаа биш ч нэг л буцаагаад аваад явмаар ч юм шиг санагдсныг нуух юун..

Өглөө эртлэн босож нар мандахаас 1 цагийн өмнө хадан хясаануудын оргилд гарлаа.. Жилийн ихэнхи өдөр уйлагнан бороо ордог эдний тэнгэр биднийг ирснийг тэмдэглэх мэт ширхэг ч бараан үйлгүй нар мандахыг бидэнтэй хүлээсээр...

Аажим аажмаар нар далайн цаанаас цухуйлаа..Нарны тусгал далайтай хослоод нэг л тайван бас өнгөлөг..Магадгүй илчээ харамгүй өгөх нар хэзээ ч муу муухайг санадаггүй бүсгүй мэт мишээхэд, номхон дөлгөөн далай аливаад үл шантрах дөлгөөхөн эр хүн шиг санагдсан..

Энэ хадан хясаанууд үнэхээр үзэсгэлэтэй ажээ.. 220 орчим метр өндөртэй ирмэгт нь тулахаас аймаар энэ байгалийн тогтоц маш олон жуулчдыг урилан дууддаг ч нөгөө талдаа маш олон амиа хорлогчдын ирдэг сүүлчийн газар нь гэж сонсоод дотор жоохон тиймхэн байлаа. Энэ жилд өнөөдрийн байдлаар 26 хүн 220 метрийн өндрөөс нүсэр том чулуун дээр тэрий хадан унаж амиа алдсан гэхээр аймаар. Хамгийн сүүлд хайртай охиноо аймшигт өвчнөөр алдсан сайхан хос охиныхоо цогцсыг тэврээд 3-уулаа энэ өндрөөс энэ хорвоогоос үүрд явжээ..

Хоёр өдрийн ажил дуусан их хот руугаа орж ирлээ.. Сая сая хүний юунд ч юм яарсан түргэн түргэн алхаа, утаа ялгаруулан сүлжилдэн давхих тоо томшгүй олон машинууд, радио 1-ээр явах энэ долоо хоногийн хит дуу гээд юу ч хийгээгүй байхад минь намайг хангалттай ядраах чимээ шуугиан энэ хотод минь байх шиг...

Ерөнхийдөө энэ удаа:
- Ажлаа амжуулангаа хөдөөгийн сайханд гарав.
- Хамгийн хайртай хүндээ зориулж чадан ядан нэг зураг дарав.
- Хэрвээ би Монголдоо очуул хотоос 10-20 км зайтай амьдрах юм байна гэдгээ улам ихээр мэдрэв.. Гэр бүлийн тайван бүлээн дулаан орчин хотын төв 2 нэг дор нэг л бишээ гэдгийг улам гүнзгий ойлгов. :-)

Wednesday 21 October 2009

Бадарчин

Бадарчин гээд л тэхээр Quiza Lumino 2-ын хэрүүл санаанд чинь ороодийнуу?
Бадарчингаа хамтдаа дуулий гээд гуйгаа биз дээ? гээд л нэг нь дуулсан, нөгөөх нь "Том ах" дуундаа хүний нутагт шалаа угаажийхгүй юугаа хийгээд монголд ирчвээ ч гээдийлүү яалаа энэ чинь одоо...
За тэр яахав..энэ чинь шаал өөр юм шт уг нь....
Би л хувьдаа бадарчин гэхээр 2 саваа мод барьсан, мэддэг ч юмгүй , мэддэггүй ч юмгүй, явий гэсэн газар луугаа явж, хоний гэсэн айлдаа хонодог, ганц бие бүсгүй этэр чангаасан худлаа үнэн юм ярьж айлын хоол хороосон, оры гэхнээ гэргүй өвөртөө харин ганц модон чухал гээчийн аягатай нүдээрээ инээсэн Баагий санаанд буугаад байдийн. Орчин цагт бол нээх лаг боловсролгүй ч улс төр уул уурхай урлаг соёл бүгдийг нь ярьчдаг инээвэл инээчдэг санаа нийлэхгүй бол гараад явчдаг нэг тийм хорхойд хоргүй гар байх байсийм болуу гэж боддийн..

Өнөө цагт бидний хэдэн Монголчууд дэлхийгээр нэг бадарчийлжийнэ дөө тэдний л нэг байна.. Хүн байна даа энэ чинь нэгэнт л шинэ гэр бүлийн 500000 авч чадахгүй, Эрдэнийн хувиас хүртэхийг хүсэхгүй, улс төрд оръё оо мэдлэг хүрэхгүй, уул уурхайд оръё оо мөнгө байхгүй, Монголдоо очъё оо хүний урманд майхан ч үгүй гар чинь ядаж л БЛОГ-той болчий тээ :-) гэж бодоод ...Ядаж хэн нэгэнтэй 3-н үг солиход чи чинь юу билээ гэсэн аа би нэг блогтой шт гээд л гоё тээ...За мэдэхгүй чадахгүй юм их , архаг блогчид тусалж дэмжээрэй!Дэм дэмэндээ дээс эрчиндээ шүү...