Wednesday 28 October 2009

Seven Sisters Cliffs



Хоёр хоног хөдөө яваад ирлээ. Асар их ядарсан их хирнээ нөгөө талаараа алжаалаа тайлаад амраад ирсэн ч юм шиг..
2 цаг гаруй давхиад л Eastbourne хэмээх далайн эргийн жижигхээн хотын дэргэдэх хадан хясаануудын( Seven Sisters Cliffs) ойролцоо ирлээ. Хүн мэдүүл ажлаар яваа ухаантай хийх ажлаа ерөнхийд нь төлөвлөчөөд Alfriston хэмээх 400 хүрэхгүй хүн амтай хөөрхөөөөөөн нам гүм тосгонд шөнийг өнгөрөөхөөр ирлээ. Тосгонд 2 паб болон нэг жижиг дэлгүүртэй манайхаар бол сумын төвөөс жижиг нэг хөөрхөн баг гэмээр.. Эрт харанхуй болдог болсныг ч хэлэх үү бидний ажил жоохон оройтож эхэлснийг хэлэх үү ёстой л ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм тосгон аж.
Эхний пабны цонхоор харлаа хүн цөөтэй бас нэг л тиймхэн, харин өөдөөс нь харсан пабны гадна 1273 оноос өнөөдрийг хүртэл нэг ч өдөр хаалгүй ажилсан гэдэг үг болон цонхоор харагдах том том моднуудыг өрдөн асах ил зуух нэг л гэртээ орж буй мэт сэтгэлд дотно санагдаад 3-уул санаа нийлэн давхиад орлоо.
Бараг бүх ширээ хүнтэй зөвхөн паб гэлтгүй нилээн сайн хоолтой болтой, соёлтой дэгжин хувцасласан тосгоны иргэд оройн хоолоо зооглон суух бөгөөд галын ойролцоо том ширээ хүнгүй харагдсан нь бид 3-т ноогдож буй болтой. Хажуугийн ширээнд харваас Америк жуулчид болтой хос 2 хооллож суух бөгөөд ярианых нь өнгөөр миний бодол зөв байжээ гэдэг нь удахгүй нотлогдлоо..
Алекс хэлж мэдэхгүй тэнэг хоол захиалж харин Мартин бид хоёр идэхэд амар гэж амталсан тахиа ногооны хачиртай захиаллаа.. Хоолны таваглалт тансаг ч хоол харин санаж байсантай ижил сайхан амттай байсангүй.
Хоолоо идчээд юм уухаар өндөрлөн зассан харваас хэдэн зуун жил болсон модон текний ард очиход "Хэрвээ та гадаадын иргэн бол нутгынхаа мөнгийг манай хананд байршуулахаа мартав!" шууд над руу хандаад хэлчихсэн юм шиг...Пабны хананд улс бүрийн цаасан болон зоосон мөнгө ханайтал харагдах агаад нүд гүйлгэн нилээн удаан харахдаа Монгол мөнгөн дэвсгэрт олж харсангүй. Ммммм юу билээ лав надад цаасан мөнгө байхгүй гэдгийг дотроо бодмогцоо хэдэн жилийн өмнө хэн нэгний бэлэглэсэн шар 1 төгрөг хэмээх зоосон мөнгө түрийвчэнд явдгаа санаж уух зүйлээ авсны дараа зөөгч охинд энэ мөнгийг ханандаа хадаарай би анхны Монгол хүн болтой гээд эргэлээ. Байгалийн сайхан болон цэвэр агаарт цохиулсан 3-н анд нэг нэг борх шар айргаас уутал унтах хүсэл улам ихэсч золтой л ширээгээ налчихсангүй. Нэг нэгэн рүүгээ харж дараагийн захиалгаа хийх үү гэхэд хэн ч тийм бодолгүй байгаа нь маш сонин байлаа.. Дор хаяж 3 борх гэдэг 2 анд минь гялс явж унтах уу гэдэг саналыг тавьснаар үүрээр 4 цагт босох ажилтайгаа санан буудлын зүг жолоо заллаа.. Харин түрийвчинд минь хэдэн жил надтай хамт байсан шар нэг төгрөг маань төрийн сүлд нь далий наагдчихсан БАЯРТАЙ хэмээн надаас нэгмөсөн хагацаж буй нь гунигтай ч юм шиг харамласандаа биш ч нэг л буцаагаад аваад явмаар ч юм шиг санагдсныг нуух юун..

Өглөө эртлэн босож нар мандахаас 1 цагийн өмнө хадан хясаануудын оргилд гарлаа.. Жилийн ихэнхи өдөр уйлагнан бороо ордог эдний тэнгэр биднийг ирснийг тэмдэглэх мэт ширхэг ч бараан үйлгүй нар мандахыг бидэнтэй хүлээсээр...

Аажим аажмаар нар далайн цаанаас цухуйлаа..Нарны тусгал далайтай хослоод нэг л тайван бас өнгөлөг..Магадгүй илчээ харамгүй өгөх нар хэзээ ч муу муухайг санадаггүй бүсгүй мэт мишээхэд, номхон дөлгөөн далай аливаад үл шантрах дөлгөөхөн эр хүн шиг санагдсан..

Энэ хадан хясаанууд үнэхээр үзэсгэлэтэй ажээ.. 220 орчим метр өндөртэй ирмэгт нь тулахаас аймаар энэ байгалийн тогтоц маш олон жуулчдыг урилан дууддаг ч нөгөө талдаа маш олон амиа хорлогчдын ирдэг сүүлчийн газар нь гэж сонсоод дотор жоохон тиймхэн байлаа. Энэ жилд өнөөдрийн байдлаар 26 хүн 220 метрийн өндрөөс нүсэр том чулуун дээр тэрий хадан унаж амиа алдсан гэхээр аймаар. Хамгийн сүүлд хайртай охиноо аймшигт өвчнөөр алдсан сайхан хос охиныхоо цогцсыг тэврээд 3-уулаа энэ өндрөөс энэ хорвоогоос үүрд явжээ..

Хоёр өдрийн ажил дуусан их хот руугаа орж ирлээ.. Сая сая хүний юунд ч юм яарсан түргэн түргэн алхаа, утаа ялгаруулан сүлжилдэн давхих тоо томшгүй олон машинууд, радио 1-ээр явах энэ долоо хоногийн хит дуу гээд юу ч хийгээгүй байхад минь намайг хангалттай ядраах чимээ шуугиан энэ хотод минь байх шиг...

Ерөнхийдөө энэ удаа:
- Ажлаа амжуулангаа хөдөөгийн сайханд гарав.
- Хамгийн хайртай хүндээ зориулж чадан ядан нэг зураг дарав.
- Хэрвээ би Монголдоо очуул хотоос 10-20 км зайтай амьдрах юм байна гэдгээ улам ихээр мэдрэв.. Гэр бүлийн тайван бүлээн дулаан орчин хотын төв 2 нэг дор нэг л бишээ гэдгийг улам гүнзгий ойлгов. :-)

4 comments:

  1. хайртай хүндээ зориулсан зураг чинь энэ мөнүү?

    сүртэй газар байнаа. тэгээд тэр хосын тухай бодохоор бүүр гунигтай...

    танай нутгийхан шиг оройн хоолоо гадуур иддэг болох сон... нээх сайхан налайгаал байжаагаа нь атаархмаар байдийн

    ReplyDelete
  2. Хайрлаж явдаг хүндээ зориулсан зураг энэ бишээ..( энэ хавцлын зургыг гоогл ахаас зээлсийн) ..

    Үнэхээр гоё газар байлээ. Энэ нутгаар хойш урагш их л тэнэсэн юмсан очиж үзээгүй байснаа бодоод гайхсан шүү :-)

    Энэ нутгаас авах сурах юм ч их бий шүү..Даанч би тийм сайн сурагч биш байхөө. :-)

    ReplyDelete
  3. энэ хадан хясаа аймаар огцом харагдаж байна шүү, манайд нэг ийм газар байгуул хэд хэд очоод буцах байхаа гсн ккк

    ReplyDelete
  4. Очмоор өдрүүд байдаг шүү тээ...ккк
    Даанч хүн сэтгэлээр өнөөдөр навс унахад маргааш эргээд босох сэтгэлийн тэнхээ би болоод байдаг нь сонин. (эсвэл өөртөө хэт хайртай учраас тэр байх)

    ReplyDelete