Thursday 12 November 2009

Table tennis


Жоохон байхад гүйдэг матка, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккеи гээд ер нь тоглодог тоглоомууд өөрсдөө спорт бас эрүүл байх үндэс байж.. Гэтэл одоо бараг хүн бүрийн ажил ямар нэг утгаар компьютерийн өмнө суудаг болсноор хөдөлгөөн багасаад ер нь л жоохон зүгээр суувал л гэдэс урагшаа бөгс хойшоо явчих гээд хэцүү болж дээ..


Ах дүү хоёртойгоо том өрөөндөө тэр үед айл болгонд шахуу байдаг байсан Орос агаа нарын мебель нугардаг ширээн дээр хэдэн хатуу хавтастай номыг сетка болгон татаад ширээний теннис гээчийг гүймөн их тоглож, ахдаа будаа болж харин дүүгээ будаа болгодог байсан өдрүүд санагдаад нэг л гоё. Дүүтэйгээ тоглож байгаад ахаа хоёулаа зөөлөн харилций гэхэд нь өөдөөс нь чангахан цохьчдог байснаа бодохоор одоо муу дүүгээ өрөвдөх шиг..


Хатуу ширээн дээр бөмбөг дороо хагараад л ээжийн юмуу эгчийн хумсны лакаар бөмбөгнийхөө хагарсан хэсэгт түрхээд тоглож өгдөг байж дээ..Юутай ч өнөөдөр өөрийгөө зугаацуулах гээд нэг ракет захиалчлаа..
Өтөлсөн болохоос үхсэн биш гэдгээр зав гаргаад тоглоод байя даа :-)

4 comments:

  1. хэхэхэ бага нас санагддаг байшд, тэр ширээ нээрээ айл бүрт байдаг байждээ, яг тэгж теннис тоглодог байсышд, бөмбөг нь хонхойчихвол халуун ус асгаж буцааж гаргаж ирээл, бөмбөг бас л ховор байсан санагджийн, их олон зүйлийг засч янзалж удаан хэрэглэдэг байж, одоо бол бөмбөг хонхойлоо шинийг авлаа оймс цоорлоо оёхгүй шинийг гэх мэт хэхэ, нэг бодлын биед амар ч залхуу болоод л болж л өгвөл хөдлөхгүй байх гэдэг болж

    ReplyDelete
  2. гишгээд хонхойсон бөмбөгийг халуун усанд хийгээд пүн гээд буцаад хонхорхойг нь гаргадаг техникээ мартсан байшт :-) сануулсанд баярлалаа..ккк

    Нээрээ бага байхад юм элбэг биш байсан болохоор тоглох тоглоомоо ч хайрладаг байж. ( төгрөгний бөмбөг этрээ бол гүймөн энхрийлж угааж янз бүр болдог байж дээ.. Эгчийнхээ уйлдаг кууклийг малын мангар бүдүүн шприцээр тариад л ккк гоё байж..

    ReplyDelete
  3. малын мангар бүдүүн шприц гэсэн чинь... мамайг багад мангар бүдүүн маргаанаа(кавказад болсон явдалын)г малын зүүгээр таринаа гэж шоолдог байсан санагдавшд ккк

    зуслан дээр таалагдсан хөвгүүнээ дагаал чадкуум байж ширээний теннис нүдээд зогсжийдог байжүлэ

    ReplyDelete
  4. Тэр таалагддаг хөвгүүн бол теннисийг хашраадаг байсийм байгааз :-)

    ReplyDelete